Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй гэж үзэн суллав

0

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн байна.  

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэднийг суллажжээ.

Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт баривчлах ажиллагаагаа танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ёстой байсан аж.

Түүнчлэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нартай хамт ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг ч мөн цагдан хориод байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?