Д.Энхбат: Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэлээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай” гэжээ.

Харин түүний гэргий Д.Оюунаа: “Сонгууль өндөрлөлөө. Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ! Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа. Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ! Бид хоер эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очиод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа. Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай” гэжээ

Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.2 хувь буюу 241,855 сонсогчийн санал аваад байна.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?