Д.Хаянхярваа: БИ АЛБАН ТУШААЛД ШУНАН ДУРЛАГЧ БИШ

0


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Намайг УИХ-ын дарга болгохгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг бойкотолно гэсэн мэдээлэл  уншлаа. Би энэ залуучуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. Нэг ийм увайгүй, нийгмийг турхирсан, эрээ цээргүй мэдээлэл хийдгээ болиоч гэж хэлмээр байна. Би УИХ-ын дарга болохгүй. Ер нь бол би ёс зүйгүй зүйл рүү явахгүй. Угаасаа ямар нэг албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө нь ч хэлж байсан.  У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болсныхоо дараа Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг надад санал болгож байсан. Тэр бүгдэд нь би үгүй гэж хэлж байсан. Харин боломжтой бол УИХ дахь намын бүлгийн даргаа хийгээд явна гэж хэлж байсан. Цаашид нийгэмд М.Энхболд суудалдаа үлдэхийн тулд Д.Хаянхярвааг түлхэж байна. УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай хууль хэлэлцэгдээд явна. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулаад огцруулах процесс ямар ч саадгүй явна. Хуулийн дагуу огцруулах, огцруулахгүйн тухай асуудал нь гишүүдийн л асуудал. Нөгөө талаар хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд жагсаалын үеэр цуст тэмцэл, цэрэг бэлтгэсэн байна гэдэг мэдээлэл өгч байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйгаад л өнгөрч байна. Ийм хариуцлагагүй нийгэм рүү бид явмааргүй.  Цаашид нийгмийг турхирсан мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй

Д.Хаянхярваа: БИ АЛБАН ТУШААЛД ШУНАН ДУРЛАГЧ БИШ

Д.Хаянхярваа: ХЭРЭВ БИ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ БАЙСАН БОЛ У.ХҮРЭЛСҮХИЙГ ШАДАР САЙД, ЯАМНЫ САЙДЫН СУУДАЛ САНАЛ БОЛГОЖ БАЙХАД БОЛЧИХ БОЛОМЖ БАЙЖ Л БАЙСАН

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Monday, 14 January 2019
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?