“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг баривчилж 461-р хорих ангид цагдан хорьжээ

0


Х.Бээжин нь 2019 оны 6-р сараас эхлэн Сэлэнгэ аймаг дахь байгаль орчныг сүйтгэж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж байгаа, хууль бус олон зуун том том техниктэй хятад монгол нийлсэн хулгайч нар буюу техникжсэн нинжа нарын эсрэг тэмцэж, төр засгийн өндөрлөгүүдийн сонорт хүрч, МУ-ын ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч, ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар өнөөдөр Сэлэнгэ аймаг нэг ч хууль бус уул уурхайгүй, нэг ч нинжагүй болсон үр дүнд хүрсэн байдаг.
Байгаль хамгаалах үйлсээ үргэлжлүүлж Хөвсгөл аймгийн 27 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар 2019 оны 10-р сарын 10-ны өдөр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл”-ийн 20-иод залуус явахынхаа өмнө Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байгаа болон түүнийг ЦЕГ-ын дарга байх ёс зүйгүй хүн хэмээн үзэж, хэвлэлийн хурал зарлан огцрох ёстой хэмээн мэдэгдэл хийсэн байна. Гэвч түүнийг хэвлэлийн хурал хийсэн өдрийн орой нь Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хорих 461-р ангид аваачин цагдан хорьжээ.

Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?