Датаком: Интернэт болон Домэйн нэр нь аль нэг улсын өмч биш, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын өмч огт биш

0
Мэдэгдэл
Датаком ХХК-н бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж буй илт худал хуурмаг дүрс эвлүүлэгээр интернэтийн цахим хаяг болох .MN домэйн нэр нь төрийн өмч байсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн илт ташаа худал мэдээлэл түгээж байгаад харамсаж байна.
Интернэт болон Домэйн нэр нь аль нэг улсын өмч биш, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын өмч огт биш. Монгол Улсад интернэт нэвтрүүлсэн 1996 оноос хойш Олон Улсын Интернэтийн Нэр Хаяг Зохицуулалтын Байгууллага (ICANN–Internet Corporation for Assigned Name and Number)-аас Датаком ХХК-д .MN домэйн нэрийн бүртгэгчийн эрхийг олгож, хоорондын гэрээний дагуу 25 жилийн турш хамгийн орчин үеийн технологи, техник хангамж, өндөр мэдлэг ур чадвар бүхий нарийн мэргэшсэн мэргэжилтэнүүдийг бэлтгэн ажиллаж ирсэн.
Датаком ХХК нь Монгол Улсын Засгийн газрын харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой (ХХЗХ) домэйн нэрийн бүртгэл дээр нээлттэй ил тод хамтран ажиллаж байгаа бөгөөд 2020 оны жилийн эцсийн албан тоон мэдээгээр домэйн нэрийн нийт тоо 17’179 байгааг ХХЗХ-нд мэдээлсэн болно.
Тус Датаком ХХК нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг улс төрийн бохир явуургүй арга хэрэгсэлдээ ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Датаком ХХК
No photo description available.
ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?