Дарангуйллын шинжтэй хуулийг хүчингүй болгохын төлөө тууштай тэмцэнэ – Өнөөдөр


УИХ-ын Чуулганаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Тус хууль дээр олон нийт нилээдгүй шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргажээ.

Тухайлбал” Ардчилсан намын Үзэл баримтлал, Үнэт зүйл хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд суурилсан байдаг. Иймд бид иргэний эрхэнд халдсан аливаа үйлдлийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ энэхүү дарангуйллын шинжтэй хуулийг хүчингүй болгохын төлөө тууштай тэмцэх болно.

Ардчилсан тогтолцоот улсын хувьд бид иргэний эрх, иргэний хяналтыг ямагт дээдлэх үүрэгтэй бөгөөд үүнээс ухарсан аливаа коммунист оролдлого бүрийн эсрэг иргэдтэйгээ хамт тууштай зогсч, Ардчиллын үнэт зүйлийг тээгч намын хувьд иргэдийнхээ эрх чөлөөг бүхий л арга замаар хамгаалах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Source link



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.