Г.Занданшатар: Хүнийг эрүүдэн шүүж хүчээр хэрэг үүрүүлэх, нэр төрд нь халдах, зохиомол хэрэг үүсгэх зэрэг алдаа завхралын эсрэг УИХ хатуу тэмцэнэ

0

 Энэ удаагийн чуулганаар нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэнэ.Тухайлбал удаан яригдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал байгаа. Үндсэн хуулийн  өөрчлөлт УИХ аар орсон тохиолдолд  тасралтгүй 45 хоног хэлэлцэх учиртай. Мөн ирэх гурван жилийн төсөв, сонгуулийн тухай хууль, болон улс төрийн намын тухай хууль, эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт зэрэг чухал хуулийн төслүүд ээлж дараагаа хүлээж байна. Олон нийтийн анхаарлыг татаж байгаа бас нэг зүйл нь хуулийн байгууллагын удирдлагуудыг томилох  юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах хуулиудыг ээлжит бус чуулганаар баталсантай холбоотой ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ ын даргаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүх засаглалыг гартаа авлаа гэх яриа гарсан. Харин хаврын чуулганыг нээх үеэрээ энэ асуудалд УИХ ын дарга байр сууриа илэрхийллээ

Цаашид хүнийг эрүүдэн шүүж хүчээр хэрэг үүрүүлэх, нэр төрд нь халдах, зохиомол хэрэг үүсгэх зэрэг хуулийн байгууллагад бий болсон алдаа завхралын эсрэг УИХ хатуу тэмцэнэ гэдгийг тэрээр онцоллоо. Энэ хүрээнд хаврын чуулган нээсний дараа МАН ын бүлэг болон хууль зүйн байнгын хороо хуралдаж  ерөнхийлөгчөөс санал болгосон ерөнхий прокурорын асуудлыг хэлэлцэн дэмжлээ. МУ -ын ерөнхий прокурорт  Б.Жаргалсайхныг дэмжсэнээр чуулганы хуралдаанаар хэлэлцэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хурааж гишүүдийн олонхи нь дэмжин Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томиллоо. Тэрээр шат шатны прокурорын байгууллагад 31 жил ажилласан байна. Хууль шүүхийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг эмхэлж, хуулийн засаглалыг бэхжүүлэх нэр хүндийг нь өсгөхөд анхаарч уг салбарт хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг гишүүд захиж байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм.

Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?