Г.Байгалмаа Х.Баттулгын өмнөөс ялтан болох нь

0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг “Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргээр АТГ шалгаж  хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болжээ. Харин олон нийт түүнийг Х.Баттулгын өмнөөс ялтан болох нь хэмээн харамсаж буй.

 “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны зургаадугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан, зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?