ГҮТГЭЛЭГ, ДОРОМЖЛОЛ АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТЭЭР АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСГҮЙ

0
14

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан бусдын нэр хүндийг гутаасан гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрлээ. Зүй бус шаардлага тавьж, түүнийг нь хэрэгжүүлээгүйн төлөө зохиомол хэрэг үүсгэж, сошиалаар цуу дэгдээж, элдэв янзын өргөдөл гомдол гаргаж, хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудад ажил уддаг боллоо. Үүний нэг жишээ Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж дээр өрнөж байна.Тус коллежийн захирлаар Б.Даваажав 2016 онд томилогдон иржээ. Тэрээр ажлаа авсан өдрөөс эхлэн зарчимч шударга шаардлага тавин ажиллаж, хамт олноо чадварлаг зохион байгуулсны үр дүнд богино хугацаанд ажлын үр дүн дээшилсэн ажээ. Сургуулийн өнгө зүс сайжирч, ажиллах орчин таатай болж, хамт олны идэвхи санаачлага сэргэсэн байна. Гэвч ажлын хариуцлага алдсан зарим багш нарт зохих хууль, дүрмийн дагуу арга хэмжээ авсанд дургүйцсэн хэдэн багш нар үгсэн хуйвалдаж, зохиомол хэрэг үүсгэн Б.Даваажав захирлыг “яллах”-ыг оролдох болжээ.Уг нь тэдгээр арга хэмжээ авагдсан багш нар бол суралцагчидтайгаа зүй бусаар харьцдаг, хичээлийн хуваарийг дураар өөрчилдөг, “Дуртай цагтаа хичээл орно” гэж 2-р улирлын хичээлийг 1-р улиралд шахаж ороод цалингаа авч амардаг, жирэмсний амралтаа авахдаа Үйлдвэрчний Эвлэлийн хорооны албаа бусдад хүлээлгэж өгөлгүй тамга тэмдэгээ аваад 3 жил алга болдог хүмүүс юм байна. Түүгээр ч зогсохгүй төгсөх ангийн суралцагсдын боловсролын бичиг баримт үнэт цаасыг хулгайд алдаж, дүн зассан зэрэг дутагдал доголдол гаргасан хүмүүс байгаа ажээ. Энэ бүхэнд харицлага тооцож арга хэмжээ авах нь сургуулийн захиргааны эрх, үүрэг билээ.Үүнд эгдүүцсэн ажлаас халагдсан 3 багш, дээр нь одоо ажиллаж байгаа 3 багшийн хамт гүжир гүтгэдэг зохиож, нийт хамт олны нэрийг барьж сургуулийнхаа захирлыг ажлаас нь халуулах зорилгоор Ерөнхий сайд, ЗГХЭГ, ХЭҮК, ХНХЯ-д болон цагдаа, шүүхэд хандан 11 удаа өргөдөл гомдол гаргажээ. Урьд өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн захирлыг иймэрхүү аргаар хөөн зайлуулж байсан муу аргандаа амташсан, дархлагдсан хэдэн багш нартай багшийн ёс зүй, хариуцлага сахилга тооцож ажилласны төлөө Б.Даваажав захирал өнөөдөр буруугүй буруутан болох ёсгүй.Өргөдөл гаргасан гомдлын дагуу холбогдох байгууллагуудаас Ажлын хэсэг гарч шалгаад тус сургуулийн захирлын үйл ажиллагааг буруугүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргасан байна. Гэтэл одоо бас ахиад л тэдний гомдлоор, гомдлоор ч гэж дээ захиалгаар шалгалт хийж эхлээд байгаа ажээ. Шалгалтын ажлын хэсгийг “Манай захирлаас ямар нэгэн алдаа гаргаж ирэхгүй бол бид өлсгөлөн зарлана”гэж тэдгээр багш нар тулган шаардаж, айлган сүрдүүлж байгаа гэнэ. Олон жил дураараа аашилж, сургуулийнхаа удирдлагыг хэн байхыг өөрсдөө захиалдаг, санаанд нь нийцэхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулангүтгэлэг доромжилдог, үндэслэлгүйгээр өргөдөл гомдол гаргаж, төрийн байгууллагуудад ажил уддаг эдгээр нөхдүүдэд харицлага тооцуулахаар жишээ Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн үахирал Б.Даваажав “Нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан байна.Тэд үнэнд гүйцэгдээд эхлэхээр Ерөнхий сайдад хандаж элдэв янзын мессеж бичиж, худлаа мэдээлэл өгч, захиралдаа арга хэмжээ авахуулахыг шаардаж, багш хүнд байхааргүй ааш гаргасаар байна.Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж энэ хичээлийн жилд элсэлтийн квотыг 98 хувь биелүүлж улсдаа тэргүүлсэн сайхан амжилт гаргасан. Маш олон төрлийн мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр шинэ хөтөлбөр программ боловсруулж, магадлан итгэмжлэл авч байна. Хамт олны хичээл зүтгэл, зөв зохион байгуулалтын үр дүнд амжилт бүтээл арвинтай байнаҮнэн бодит байдлыг уншигчдадаа дэлгэхээр сургуулиар орлоо. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хичээлийн байр цэвэрхэн, эмх цэгцтэй, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хэд хэдэн багштай уулзахад “Манай захирал зарчимч, хүнлэг. Аж ахуйг сайн авч явдаг. Урьд нь ямар сургууль байсныг өнөөдөр ямар болголоо,хүний хийснийг ингэж муухай харлуулж болохгүй”гэж харамсан өгүүлцгээж байв.Увайгүй хүслээ гүйцээх гэсэн зургаан багшийн үнэн бодит үнэнийг хамт олон нь дор дороо шүүн хэлэлцэж , сайхан хамт олны энэ сайхан амжилт, нэр төрийг хуруу дарам хэдхэн багш булингартуулж байгаад харамсаж байгаагаа хэлж байлаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here