Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэв – Өнөөдөр


НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангиас гал түймэр унтраах тархалтын дадлага, сургуулийг  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ дрийлинг” ХХК-ийн ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

 “Галын аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн юм.

Мөн хууль эрх зүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах заавар, гал гарсан үед хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гал унтраах дадлагыг хийж онолын мэдлэгийг бататгалаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



Уншсан:
9



Эх сурвалж

Сэтгэгдэл хаагдсан.