УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд хийсэн COVID-19 халдварын түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан. Шинжилгээний эцсийн хариуг ХӨСҮТ-ийн Төв лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд урд шөнө 02.00 цагийн орчимд хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Харин УБ-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан:
“COVID-19 тестээр эерэг гарсан бол PCR шинжилгээгээр сөрөг гарсан тул вирусийн халдвар аваагүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай, учир нь вирусийн эсрэгтөрөгч үүссэн байна лээ . Түргэвчилсэн тестээр үзсэн бусад 40 хүнд хариу сөрөг гарсан. Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ тест” гэж жиргэж тайлбар хийжээ.
https://www.facebook.com/iKonNews/videos/220444689188767/