“БЭЛХ”-ИЙН ЦАГДААГИЙН ХЭСЭГ ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

0

Сүхбаатар дүүргийн төсвийн төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн “Бэлх”-ийн цагдаагийн Хэсгийн байрыг шинээр барьж, өнөөдөр албан ёсоор хүлээн авах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, нийслэл ИТХ-ын төлөөлөөгч, Засаг дарга Х.Болормаа болон албаны бусад хүмүүс оролцов. Арга хэмжээг нээж Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Бид иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллаж буй алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 140 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэлх”-ийн цагдаагийн Хэсгийн байрыг барьж, ашиглалтад оруулж байна. Хуучин байр нь 1996 онд баригдсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн, 1 давхар, 2 өрөө барилга байсан. Одоо энэ шинэ байр нь 3 өрөө бүхий 1 автомашины дулаан грааштай 98м2 барилга баригдсан. Энэхүү барилга ашиглалтад орсноор дүүргийн 15-20 дугаар хорооны 12 гаруй өрхийн 41 мянга орчим иргэнд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг хүргэж ажиллана. Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн босгон дээр шинэ байртай болж буй нийт бие бүрэлдэхүүн баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭХ ҮҮ ?