БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БЕНЗИНЫ ҮНЭ БУУРСАН УУ?

0
13

ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААРХ “УЛСТӨРЖСӨН” УУЛЗАЛТ –

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан, 2018 оны эхнээс  өсч эхэлсэн. Гэвч өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурч, нэг баррель нь 50 ам.долларт хүрсэн билээ. Энэ дагуу шатахууны жижиглэн хуралдааны үнийг буулгахыг олон нийтийн зүгээс шаардсаар байсан юм.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг чуулганаар эцэслэн шийдсэний дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шатахуун импортлогчдын төлөөлөл болон Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Уулзалтаар шатахууны жижиглэн худалдааны үнийг буулгах, Төв банкнаас шатахуун импортлогчдод тогтсон үнээр валют худалдаж эхлэх боломж зэрэг асуудлыг хөндөн ярилцсан байдаг.

Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй”, “Шатахууны үнэнд нөлөөлж чадахгүй” гэсэн чиг байгаа гэдгээ зарлаж буй. Гэвч улс төрийн нөхцөл эмзэг байгаа энэ үед шатахууны үнийг барих чиглэлд Засгийн газар анхаарахгүй бол нийгмийн уур амьсгал эргэх эрсдэлтэй байгаа юм.

Тиймээс жижиглэнгийн үнээ он дуустал үе шаттайгаар, 250 төгрөгөөр хямдруулах чиглэлийг Засгийн газраас өгсөн байдаг. Шатахууны үнийн өсөлт ам.долларын ханшаас хамааралтай учир энэ чиглэл хариуцлагатай ажиллахыг Засгийн газраас Монголбанкинд давхар үүрэгдсэн юм. Энэ нь Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдсэний дараа яригдсан учир У.Хүрэлсүхийн талаас М.Энхболдынхон руу чиглүүлсэн улс төрийн дайралт, акци маягтай байлаа.

-БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ҮНЭ БУУРАЛТ ЯВАГДАВ УУ-

Уг уулзалтын маргааш салбар яамнаас нь “Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа” гэж мэдээлсэн. Гэвч тэр өдөр нь “үнэ буулгах чиглэл дээрээс ирээгүй байна” гэсэн мэдээлэл өгч, өмнөх үнээрээ борлуулалтаа хийж байв. Үүнийг “Зарим газруудад хянах самбар солих ажил жигдрээгүй байгаа. Үнээ буулгаагүй талаарх  ШТС-уудын мэдээлэл ирсэн дариуд бид холбогдох шаардлагыг тавьж байгаа” гэж холбогдох албаныхан тайлбарлаж байсан юм.

Мөн АМГТГ-аас энэ талаар өчигдөр тодруулахад  “Орон даяар шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан байгаа. Манайх хяналт тавьсан” гэх мэдээлэл өгөв. Гэвч бодит байдал дээр зөвхөн АИ92 60-100 төгрөгөөр буурчээ. Бусад төрлийн шатахууны үнэ өсөлттэй хэвээр байгаа юм.  Шинэ жилийн баяраас өмнө дахин 150 төгрөгөөр буурахдаа зөвхөн АИ92 л хямдрах уу. Орон нутагт жигд байдлаар хямдруулж чадах уу зэрэг асуултууд хариулт нэхэж байна.

Нөгөө талд шатахууны үнэ литр тутамдаа хамгийн багадаа 480 орчим төгрөгөөр өсчихөөд байна. Түүнчлэн импортлогчид Төв банктай ам.долларын худалдааны асуудлаа хэрхэн ярьсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here