Эверестэд сураггүй болсон монгол уулчдад юу тохиолдсон бэ?

Эверестэд сураггүй болсон монгол уулчдад юу тохиолдсон бэ?

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ өчигдөр/2024.05.14/ цацагдсан. Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн хамгийн өндөрт байрлах дөрөвдүгээр баазаас гараад сураггүй болсон аж. Тэд нэмэлт хүчилтөрөгч, шерпа буюу ууланд авирах чадвараараа алдартай хөтөч хийдэг нутгийн иргэдийн дэмжлэггүй авиралтаа үргэлжлүүлжээ.

Манай хоёр уулчин шерпа буюу хөтөчгүйгээр Эверестэд гарах зорилготой байсан билээ. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 12-нд орон нутгийн цагаар оройн 19:30 цагт холбоо тогтоосноос хойш сураггүй болсон тул хоёр хөтөч хайхаар араас нь явсныг албаныхан мэдээлэв. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow