Г.Батбаяр өмгөөлөгчийн амраг нэрээ солиод нуугдаж явна

Нийтэлсэн огноо July 26, 2017 13:14 Updated

Г.Батбаяр өмгөөлөгчийн амраг нэрээ солиод нуугдаж явна

20370866_1474275259328086_246013651_n

Өмгөөлөгч Г.Батбаяр гэж мөн ч их үйлийн үртэй хүн байх юм. Мэргэжлийн ур чадварын хувьд дутмаг тэрээр өмгөөлсөн хэрэг бүртээ шахуу ялагдал хүлээжээ. Тиймээс түүнээс хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлөл хийлгэх хүсэлтэй хүмүүс тун цөөхөн болсон байна. Мөн хүнлэг сэтгэлээр бус ашгийн нүдээр бусдад үйлчилж, зарим тохиолдолд хууль хүртэл зөрчиж байсан тухай мэдээллүүд нь иргэдийн сонорт хүрч байгаа нь нөлөөлсөн байж болох юм.

Уг нь өмгөөлөгч Г.Батбаяр өдөр бүр шахуу телевизийн нэвтрүүлэгт орж, төлбөртэй ярилцлага өгч, өөрийгөө тэрбумтан гэж зарлаж явсан цаг саяхан л даа. Гэвч аливаад хэмжээ хязгаар гэж бий. Өөрийгөө магтлаа гээд тэр нь сайн гэсэн үг биш юм. Мөн цаг хугацаа, үйл хөдлөл нь түүнийг ярьж байгаа шигээ мундаг нэгэн бишээ гэдгийг батлаад өгчихлөө. Тиймээс л “маханд өт цацсан ялаа”-нд хүртэл ял тулгаж мэдэхээр байсан өмгөөлөгч маань сүүлийн үед таг чиг болоод байгаа билээ.

Олны анхаарал татсан асуудлууд цөөнгүй гарсаар байна. Уг нь одоо л өмгөөлөгч Г.Батбаяр гарч ирж ял тулгах ёстой. УИХ-ын гишүүний хүчингийн хэрэг, 60 тэрбумын асуудал, иргэн Доржзодов гэж хэн бэ гээд л олон нийтэд эргэлзээ төрүүлсэн бүрхэг асуудлууд шил шилээ даран гарсаар байна. Даанч өмгөөлөгч Г.Батбаярын тайлбарыг л хэвлэлээр олж харсангүй. Бодвол түүний хутгалддаг хэргүүд биш бололтой юм.

За ингээд өмгөөлөгч Г.Батбаяр таг боллоо. Гэвч өөрөө таг болоод зогсохгүй нэр холбогдож байсан хүмүүстээ хүртэл нөлөөлөөд эхэлсэн байна. Тодруулбал, өмгөөлөгчийн амраг гэгдэж байсан Б.Ариунтуул өөрийн цахим хуудасны нэрээ Ананда *** гэх нэрээр сольжээ. Эцэг эхээс заяасан нэрээ хүртэл солиход хүрсэн шалтгаан нь Г.Батбаяртай л холбоотой.

Эндээс Г.Батбаяр нь бусдыг нэрээ сольтол зовоож чаддаг хүн юм аа гэж бодогдоход хүргэж байна. Гэвч Б.Ариунтуул нэрээ солилоо гээд Г.Батбаяр руу бичиж байсан мессежүүд, хамтдаа авахуулсан зургууд, бүр цаашлаад нэр дээр нь шилжиж ирсэн мөнгөн гүйлгээнүүд хамт алга болчихгүй нь харамсалтай.

Муу нэрийг хусавч арилахгүй гэж. Нэгэнтээ Г.Батбаяртай холбогдсон бол яаж ч нэрээ өөрчлөөд нэмэргүй биз дээ. Г.Батбаяр хэзээ томоожиж, хэзээ ёс зүй болоод хувийн алдаа дутагдлаа засна, тэр цагт Б.Ариунтуулын нэр ч цэвэрлэгдэж магадгүй юм. Гэхдээ хоёул гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүс. Тэгэхээр яаж ч бодсон гэр бүлээ хуурсан хүмүүс цэвэр нэр олоход бэрх санагдана.

Анар

Нийтэлсэн огноо July 26, 2017 13:14 Updated