Н Багабанди: М.Энхболд боловсролыг маш чамбай эзэмшсэн сэхээтэн

Нийтэлсэн огноо June 7, 2017 17:37

Н Багабанди: М.Энхболд боловсролыг маш чамбай эзэмшсэн сэхээтэн

viber-image-600x400

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сурталчилгааны нээлтэд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.  

“Сайхан зусацгааж байна уу. Хүмүүс надаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахад сайн бэлтгэгдсэн төрийн зүтгэлтнийг нэрлэнэ үү гэж асуувал, би ямарч эргэлзээгүй Миеэгомбын Энхболд гэж хэлнэ. М. Энхболдын сүүлийн 20-иод жилийн улс төрийн амьдралыг би маш ойроос харж, ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгч байдаг юм. М.Энхболд Монгол Улсын төрийн Тэргүүнээр ажиллахад маш сайн бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн мөн.

     Энэ бол зөвхөн миний үг биш, Монголын олон нийт миний нэгэн адил бодож, сэтгэж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна.Төр тэргүүлэн ажиллах хүнд мэдлэг боловсрол, төрийн удирдлагын дадлага туршлага, хүн чанарын асар өндөр шаардлагууд тавигдах учиртай. Энэ өндөр шаардлагуудыг иж бүрэн цогцоор нь хангасан хүн хэн бэ, гэвэл би мөн л Миеэгомбын Энхболд гэж хэлнэ. Мэдлэг боловсрол. М.Энхболд Монгол Улсыг тэргүүлээд явах мэдлэг боловсролыг маш чамбай эзэмшсэн сэхээтэн мөн. Хүн өөрийн мэдлэг боловсролоо гурван эх үүсвэрээс тэтгэж байдаг юм. Нэг дэх нь танхимд олж авсан дипломын боловсрол. М.Энхболд МУИС-ыг төгссөн, маш сайн эдийн засагч. Хамгийн сайн боловсрол бол хүн өөрөө өртөө хүртээдэг боловсрол байдаг. М. Энхболд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж шинэ цагийн шилдэг мэдлэгийг байнга эзэмшиж, оюунаа тэтгэж байхыг эрмэлздэг тэргүүний сэхээтэн гэдгийг бид мэднэ. Хүн амьдралаас суралцдаг, хүмүүсээс суралцдаг, орчноосоо суралцдаг, дэлхий ертөнцөөс, хүн төрөлхтөнөөс суралцдаг.

   Нэгэн ухаантан энэ сургалтыг хүн төрөлхтөний боловсрол гэж нэрлэсэн. М.Энхболд амьдрал дунд байж, хүмүүсийн дунд байж олон түмнээсээ байнга суралцаж ирсэн хүн төрөлхтөний боловсролыг чамбай эзэмшсэн төрийн зүтгэлтэн мөн. Мэдлэг бол хүч. Боловсрол мэдлэг бол төрийг удирдах хамгийн чамбай хүчтэй хүч байх болно. Энэ хүч М. Энхболдод бүрэн дүүрэн бий. Дадлага туршлага . Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг суралцаж байж хийдэггүй. Шууд хийдэг хариуцлагатай алба. М.Энхболд энд бэлтгэгдсэн туршлагатай улстөрч юм.

М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайд , УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга ,Монгол Улсын Их Хурлын даргын алба хашсан, улс төрийн намыг тэргүүлж байгаа Монголын тэргүүний улстөрчдын магнайд яваа хүн яах аргагүй мөн. Төрийг удирдахад удирдах ажилтны төрийн албаны дадлага туршлага ус, агаар мэт хэрэгтэй. Нийслэл хэмээх их айлыг 8 жил удирдахдаа нийслэлийн ажил амьдралыг арван хуруу шигээ мэддэг болсон хүн бол М. Энхболд мөн, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа улс орноо алган дээрээ байгаа мэт харж, Монгол Улсаа бүхэлд нь харж чадаж байгаа цөөн хүний нэг нь яах аргагүй М.Энхболд мөн. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллахдаа хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах ажлыг нэвт шувт харж, энэ ажлыг маш сайн гүйцэтгэж чадаж байгаа төрийн зүтгэлтэн бол М.Энхболд мөн. Төрийн албанд зүтгэж, улс төрийн амьдралд нухлагдахдаа хуримтлуулсан эдгээр баялаг туршлага нь Монголын ард түмэн түүнд итгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол харах нүд, сонсох чих, мэдэх мэдрэмж, бодох бодолд нь их тус нэмэр болж дэмжиж байх нь эргэлзээгүй юм. УИХ, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгийг бүрэн бүтэн авч Их хурал ,Засгийн газартайгаа бодлого нэг, үзэл нэг, хүч нэг хамтран ажиллаж чадах тэр Ерөнхийлөгч л хөтөлбөрөө хэрэгжүүлэх улс орныхоо эдийн засгийг шинэ гарцан дээр гаргаж, ард түмнийхээ амьдралыг эрс сайжруулж чадна.  

     Монголын ард түмэн М. Энхболдод итгэл хүлээлгэн Монгол Улсын төрийн тэргүүнээр сонговол УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нэг бодлогоор нэг зүгт харж, нэгдмэл хүчээр хамтран ажиллах алтан боломж нээгднээ. Энэ алтан боломжийг олгож өгөөч хэмээн Монголын ард түмэнд хандан эрхэмлэн хүсч байна. М.Энхболд өндөр мэдлэгтэй, ажлын их арвин туршлагатай хүний зэрэгцээгээр хүнийхээ хувьд их зөв хүн. Төрийн тэргүүн байх юм бол хүнийхээ хувьд их зөв хүн байх ёстой. М.Энхболдын ноён нурууны тухай сая ярьцгаалаа. Энэнээс илүү хүнийг тодорхойлно гэж байж болохгүй гэж үзэж байна. Төрийн тэргүүн хүн асар их тэсвэр тэвчээртэй хүн байх ёстой. Долоо хэмжиж, нэг огтлох төрийн бодлогыг гаргаж ирэх тийм ухаантай хүн байх ёстой. Тэр шалгуурыг М.Энхболд бүрэн дүүрэн хангаж байна. Төрийн хүний ноён нуруу, голч шударга зан, шийдвэр гаргах эр зориг, тогтож хэвшсэн ёс суртахуун, ёс зүйн зөв төлөвшил, хүнд байх ёстой сайн чанарууд М.Энхболдод бий. Энэ бол Төрийн тэргүүнд байх ёстой хүн ёсны гол шалгуурууд юм. М.Энхболд хүн мөс сайтай зөв хүн. Мөс сайтын мөр цагаан байдаг юм. М.Энхболд мөр цагаан сайн Ерөнхийлөгч байж чадна гэж итгэж байна. М.Энхболддоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэлийг дүүрэн хүлээж сонгогдоорой хэмээн дахин билэгт сайн ерөөлийг өргөн дэвшүүлье.”

МАН-ын сонгуулийн төв штаб

Нийтэлсэн огноо June 7, 2017 17:37