“Хар технологи”-ийн ХААН илчлэгдлээ

Нийтэлсэн огноо June 5, 2017 17:32

“Хар технологи”-ийн ХААН илчлэгдлээ

222222-600x307

М.Энхболдын удам судрын тухай бичлэг, Эрэлхэг Монгол Залуугийн Үхэл, Эзэн Чингисийг доромжлов гэх бичлэгүүд нь 2017 оны зургаадугаар сарын 1 өдрөөс олон нийтийн сүлжээгээр цацагдсан бөгөөд эдгээр бичлэг хоорондоо уялдаа холбоотойгоор шат дараалан цацагдсан нь гэрчтэйгээр илчлэгдээд байна. Уг нь дээрх бичлэгүүдийг нэр дэвшигч С.Ганбаатарын зүгээс гэж анхнаасаа тараагдаж байсан ч иргэн Түвдэнбалжир “өөрөөр нь зүгээр л яриулаад бичлэг хийсэн, бичлэгийг Херогийнхон хийсэн, Баттулгынханд байгаа” төдиийгүй “Энэ бол зөвхөн дохио, үүнээс ч олон бий” гээд хэлчихлээ. Тэгэхээр С.Ганбаатарын зүгээс  хийсэн нь худлаа болж, магадгүй өрсөлдөгч Х.Баттулгынхаа технологийг, хийсэн ажлыг хулгайлсныг “зүгээр л яригч” Түвдэнбалжир нь илчлээд өгөв үү дээ.

Эгээ л “Женко” гэдэг хочоос нь ялгаагүй “булаалдах” аргагүй өөриймссөн шууд танигдах тэр имиж “Хар технологийн хаад” буюу Херогийн Баатар, Женкогийн Х.Баттулга нар юм. Хэн ийм хэмжээнд монголчуудыг үзэн ядуулж, их аварга Д.Дагвадоржоор эхлэн тараалгаж 671 хүнд хүргэж, 1 цагийн дараа түүнийгээ устгаж чадах вэ. Хэн бусдаар тэгж хүсэл бодлоо хэлүүлж чадах вэ. Бас хэнд аль нэг амралтын газрын, аль нэг гэрт хэн нэгэн хятад эр Чингис хааны хөргийг олж аваачаад доромжилсон бичлэгээ хийгээд ард түмний хайртай бөх Асашёорюү аваргад аваачиж өгнө гэж?

Амаргүй биз? Танил сценари байгаа биз. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь Сарангэрэл охиныг гэнэт шоронгоос суллуулж хамгийн түрүүнд “жигтэйхэн соргог шуурхай”  ажиллаж ярилцлага хийж байсан гэх мэт ер бусын бусад олзтой нь харьцуулж үзвээс яг л ижил санагдана. Ердөө л энэ удаагийн сэдэв нь “Хятадын эсрэг, нэр дэвшигч Энхболдын эсрэг агуулгатай” байх нь чухал. Зав чөлөөгөөрөө гар утсаа маажиж, фэйсбүүкт донтсон хэн ч эдгээр мэдээллүүдээс хоцрохыг хүсэхгүй учраас олон хүний анхаарлыг татна гэж тэд тооцжээ. Гэвч тэдэнд харамсалтай нь нэр дэвшигч М.Энхболдын удам угсааны талаарх мэдээлэл эсрэг үр дүнд хүрч сонгогчдын дургүйцлийг төрүүлсэн. Бүр 2400 “фэйсбүүкчин” шэйр хийгээд байхад шүү. Тэгээд ч ард түмэн тэнэг биш учраас “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Баттулгын “Би ийм хятадуудтай ярихгүй” гээд хаяад гарч байсан дүр зургийг мартаагүй.

Хятадыг дэлхий хүлээн зөвшөөрч, зөвхөн хамгаалалттаа чангатгах нь тухайн улсын асуудал болсон. Бараг монгол хүн бүр хятад түнштэй хамтарч бизнесээ явуулж байгаа өнөөдрийн нөхцөлд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл ч, Тагнуулын ерөнхий газар, хуулийн байгууллагууд ч зэрэг “зүрх нь зогсчихно” гэж байхгүй. Хамтын ажиллагаа, “дагаар орох” хоёрыг ч ялгаж салгана. Улс төрийн сонгуулийн зорилгоор жирийн иргэдэд зориуд тараасан буруу мэдээлэл өгснөөр хоёр улсын гадаад харилцаа, дайсагнал болон хувирахгүй гэдгийг ч мэдэхтэйгээ болсон.

АН шинэчлэгдэвч Х.Баттулга шинэчлэгдэхгүй юм байна. Түүний багийнхны сэтгэлгээ ч өөрчлөгдөхгүй байсаар цөөхөн монголчуудаа өөр хооронд нь цусны,удам судрын, үзэн ядалтын аян өрнүүлж ажиллаж байгаагаас нь түүниийг нэр дэвшүүлсэн намынхан хүртэл ичиж эхэлжээ. Учир нь тэд “ухаалаг улс төр”-ийг хийж сурсан, өс хонзонгийн үүдлээс бус зарчмын үүднээс асуудалд ханддагийн хувьд дэвшүүлсэн нэр дэвшигчээсээ ичиж эхлээд байна. Үүнийг дэмжлэг гэх үү. “Хар технологийн хаад” хаяагаа хадрахаас буцдаггүй, хэнийг ч үл хайрладаг, тэдэнд маргааш гэж байдаггүй учраас тэрхэн мөчдөө хүчтэй байдаг аж.

Ж.Сондор
Нийтэлсэн огноо June 5, 2017 17:32